Дүрэм

Нэг. Ерөнхий зүйл

Cityexpress.mn нь БНХятад улсад үйл ажиллагаа эрхэлдэг суурин болон интернэт дэлгүүрүүд, нийлүүлэгчдээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, тээвэрлэх, нийлүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Захиалгын үйлчилгээ нь www.cityexpress.mn захиалгат худалдааны нэгдсэн системээр дамжин явагдах бөгөөд хэрэглэгч захиалга өгсөн өдрөөс эхлэн худалдан авалт, тээвэрлэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ вэбээр дамжин явагдана. Cityexpress.mn нь захиалгат худалдаа үйлчилгээ, түүнтэй холбоотой бүхий л нэмэлт үйлчилгээг таньд хүргэн ажиллаж байна. Бид БНХАУ дахь бүх суурин болон интернэт дэлгүүрүүдээс таны хүссэн бараа, бүтээгдэхүүнийг захиалгийн дагуу худалдан авч таньд хүргэх үйлчилгээ үзүүлнэ.

Хоёр. Захиалга хийх тухай

2.1 Үйлчлүүлэгч өөрийн хүссэн барааг БНХАУ-ын интернэт дэлгүүрийн хамгийн том сайт болох Taobao.com, Tmall.com болон 1688.com – оос өөрөө захиалах эсвэл биднээр дамжуулан захиалуулж болно. Хэрэв биднээр захиалуулах бол барааны мэдээллийг тодорхой өгч төлбөрийг 100% төлснөөр захиалга баталгаажна.

Гурав. Үнэ

3.1 Захиалгын нийт үнэ хэрэглэгчийн хүсэлтийн дагуу бид тооцоолон гаргана.

3.2 Захиалгын үнэнд дараах зүйлсийг оруулан тооцоолох ба барааг монголд ирэхэд овор хэмжээ, тоо ширхэгээс хамааран тээвэрлэлтийн үнийн дүн бодогдоно. Үүнд:

  1. БНХАУ-д тухайн барааны сайт дахь үнэ
  2. Тухайн барааны Эрээн хот хүртэлх тээвэрлэлтийн үнэ
  3. Эрээнээс Монгол хүртэлх тээвэрлэлтийн зардал
  4. Монгол улсын гаалийн татвар

Дөрөв. Төлбөр

4.1 Бараа захиалгын үнэ БНХАУ-ын мөнгөн тэмдэгтээр бодогдож, тухайн өдрийн валютын зарах ханшаар тооцон төгрөгөөр бэлэн болон дансаар төлнө.

Тав. Тээвэрлэлт , бараа олголт

5.1 Тээвэрлэлт нь тухайн барааны Эрээн хот хүртэлх хүргэлт болон Эрээн хотоос Монгол улсад ирэх гэсэн хоёр үе шаттай явагдана.

5.2 Эрээн хот хүртэлх хүргэлтийг барааг худалдан авсан дэлгүүр бүрэн хариуцна.

5.3 Барааг Эрээн хот дахь салбар агуулахад хүлээн авч Монгол улсруу тээвэрлэснээс хойш хэвийн үед 1-2 хоногт таны гарт хүргэгдэнэ.

5.4 Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах үед хэрэглэгч бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж гарын үсэг зурж хүлээн авна. Бараа хүлээн авсанаас хойш гарсан аливаа асуудлыг манай байгууллага хүлээн авахгүй болно.

Зургаа. Хүргэлт үйлчилгээ

6.1 Бид хэрэглэгчийн хүсэлтээр Улаанбаатар хот дотор болон хөдөө орон нутгийн унаанд дайж явуулна.

6.2 Хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч захиалга өгөх үед мэдэгдэх ба хүргүүлэх газрын байршилаас хамаарч үнэ тогтоогдож , захиалгын төлбөр дээр нэмэгдэнэ.

Долоо. Бараа буцаалт

7.1 БНХАУ дахь дэлгүүрийн бараа буцаах хугацаа, журмийн дагуу Монголд ирсэн бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлт гарган буцааж болно.

7.2 Барааг буцаахтай холбоотой гарсан тээвэрлэлт, торгууль гэх мэт төлбөрийг хүсэлт гаргасан хэрэглэгч бүрэн хариуцна. /Иймээс та сонголтоо зөв хийгээрэй. /

7.3 7.2-т гарсан бүх зардал буцаан олгогдохгүй ба барааны үндсэн үнээс хассан дүнгээр дэлгүүр барааны үнийг буцаан шилжүүлдэг бөгөөд бидний дансанд орсон тохиолдолд бид хэрэглэгчид буцаан олгоно.

Найм. Хориотой болон тусгай зөвшөөрлөөр оруулдаг бараа бүтээгдэхүүн

8.1 Хил гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтад орсон бүх төрлийн барааны захиалга хийхгүй.

8.2 Хэрэв та тусгай зөвшөөрөл шаарддаг бараа бүтээгдэхүүн захиалах лицензтэй бол биднээр дамжуулан Монгол улсын гааль хүртэлх гүйцэтгэлийг хийлгэж болно.

Ес. Хариуцлага

9.1 Хэрэглэгчийн сонгож захиалсан бүтээгдэхүүн нь БНХАУ-ын нийлүүлэгчийн бараа тул бидэнд барааны чанар хамааралгүй болно.

9.2 Захиалга хийсэн дэлгүүрийн найдвартай байдал, барааны сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

9.3 Хэрэглэгчийн захиалсан бараа дэлгүүрт дууссан тохиолдолд бид холбогдон мэдэгдэж захиалагчийн хүсэлтээр өөрчлөх ба буцаалт хийж өгнө.